Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн 40 насны баярыг тохиолдуулан Нью-Йоркийн Таймс Скверт түүний аварга том хөшөөг олон нийтэд дэлгэлээ.
Хөрөг барималч Сержио Фурнари энэхүү 3.6 метр өндөртэй, хүрэл хөшөөг бүтээсэн бөгөөд түүнийг зөвхөн спортын домог биш, дэлхий даяар олон хүнийг урамшуулсан соёлын бэлгэ тэмдэг гэж үзэн бүтээсэн гэдгээ илэрхийлсэн байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3a88e128-620a-4f00-9064-39ef982fd678.webp)
Хөшөөний нээлтийн ёслолд олон зуун хөлбөмбөг сонирхогч цугларч, Португалийн төрийн далбааг намируулан Роналдугийн алдартай "Siuuuu!" хашхирааныг нэгэн зэрэг давтан орилжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4dd7e037-c9c4-4ff1-9bcb-c4eba1ecc48a.webp)
Одоогоор Саудын Арабын Аль-Наср клубт тоглож буй Роналду нь дэлхий даяар хамгийн олон дагагчтай тамирчдын нэг бөгөөд "Forbes" сэтгүүлийн гаргасан жагсаалтаар дөрвөн удаа дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгдэж байсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8b8ec99c-e115-4709-9a0c-d882f389001d.webp)
Барималч Фурнари энэ бүтээл нь олон хүнийг урамшуулж, магадгүй Роналдугийн мөрөөдөл болох дэлхийн аваргын цомыг өргөхөд нь сүнслэг дэмжлэг болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-97028bb9-73bf-432f-b0e8-32b2409eef62.webp)