Хайр, халуун дулаан сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон Валентиний өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Энэ өдөр хайртай дотны хүмүүсдээ сэтгэлээ илэрхийлэх сайхан боломж олгодог төдийгүй дэлхий даяар олон сонирхолтой уламжлал, түүхтэйгээр тэмдэглэгддэг аж.
1. Ромын үеэс үүсэлтэй
Валентиний өдөр нь III зуунд амьдарч байсан Гэгээн Валентинтай холбоотой. Домогт өгүүлснээр тэрээр цэргүүдийг гэрлэхийг хориглосон хуульд үл захирагдан, хайртай хосуудыг нууцаар гэрлүүлж байжээ. Үүнийхээ улмаас баривчлагдан цаазлагдсан бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэн жил бүрийн 2-р сарын 14-нд Валентиний өдрийг тэмдэглэх болсон гэдэг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-0f4396c3-546e-41a1-94f0-bd93fbf275bc.webp)
2. Жил бүр 1 тэрбум ил захидал илгээгддэг
Валентиний өдөр дэлхий даяар хамгийн их ил захидал солилцдог баяруудын нэг бөгөөд Зул сарын баярын дараагаар хоёрт ордог.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8f9e6719-8a3a-4e2a-bd1e-14341bc7f47a.jpg)
3. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бэлэг авдаг
Судалгаагаар Валентиний баяраар эмэгтэйчүүдийн 85% нь бэлэг авдаг бол эрчүүдийн ердөө 15% нь бэлэг хүлээж авдаг байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4616e00a-469b-4533-93b6-9256629d3661.jpg)
4. Америкчууд жил бүр 20 тэрбум доллар зарцуулдаг
АНУ-д энэ баяраар шоколад, цэцэг, гоёл чимэглэл зэрэгт асар их мөнгө зарцуулдаг бөгөөд 2023 онд энэ тоо 25 тэрбум ам.долларт хүрчээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4198ed2b-6b60-43a3-82bd-a2d41800f0df.webp)
5. Ганц бие хүмүүсийн баяр бас болдог
Өмнөд Солонгост "Хар өдөр" хэмээх уламжлал бий. 4-р сарын 14-нд Валентиний баяраар бэлэг аваагүй ганц бие хүмүүс хамтдаа хар өнгийн хоол (жишээ нь жантай гоймон) иддэг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3779895b-f9f9-4920-a4c2-07222b5bd979.webp)
6. Улаан сарнай хамгийн түгээмэл бэлэг
Улаан сарнай бол хайр, хүсэл тэмүүллийн бэлгэ тэмдэг тул Валентиний баярын хамгийн түгээмэл бэлэгний нэг. Жил бүр 50 сая гаруй улаан сарнай борлуулагддаг аж.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-9fd8f451-e641-4134-b587-659c1fc3bde1.jpg)
7. Дэлхийн хамгийн том шоколадны хайрцаг
2002 онд Англид 3,725 кг жинтэй шоколадтай зүрхэн хэлбэртэй хайрцаг бүтээж, дэлхийн рекорд тогтоож байжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-70334c31-4b63-46b8-a01d-ee0efc985dbe.webp)
8. Японд эмэгтэйчүүд нь бэлэг өгдөг уламжлалтай
Японд Валентиний өдөр эмэгтэйчүүд эрчүүддээ шоколад бэлэглэдэг. Харин нэг сарын дараа буюу 3-р сарын 14-нд "Цагаан өдөр" гэж нэрлэгддэг өдөр эрчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг хариу барьдаг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4b9d2fe6-6c3f-46b1-8df1-f3ba6c023e6e.png)
9. Хайрын шүлгийн анхны зохиогч
Английн яруу найрагч Чосер 14-р зуунд Валентиний өдрийг хайр дурлалтай холбож анхны хайрын шүлгүүдийг бичсэн гэдэг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8f38b625-eefc-4495-8cb0-1fd11dd0d748.jpg)
10. Хайрын бурхан "Купидон"-ы нэрний утга
Валентиний баярын бэлгэ тэмдэг болсон жижиг далавчтай хүү Купидон (Cupid) нь Ромын хайр, хүсэл тэмүүллийн бурхан бөгөөд түүний нэр нь "Cupido" гэх латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь "хүсэл тачаал" гэсэн утгатай ажээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-d264ead8-d3d5-42c3-8560-a2b25f00fd42.jpg)