UBLife Logo
Хөгжим

2NE1, G-Dragon Лос-Анжелесийн наадамд оролцоно

2NE1, G-Dragon Лос-Анжелесийн наадамд оролцоно

Урлаг, хөгжмийн “Head In The Clouds” наадмын зохион байгуулагчид энэ жилийн оролцогчдоо зарлалаа. Сүүлийн хэдэн жил ихээхэн амжилт олсныхоо дараа тус наадам Лос-Анжелесийн зүрхэнд буцан иржээ.

Энэ жил гадаадын маш олон уран бүтээлч ирэхийн дотор солонгос попын том төлөөлөгчид багтжээ. K-pop урсгалын од G-Dragon, охидын домогт хамтлаг 2NE1 оролцох нь тодорхой болсон. Мөн Dean, DPR IAN, DPR ARTIC, DPR CREAM, шинэ од Miso, рэпер Tabber, Юха (Youha) гээд л гоцлол дуучид ч олон байна.

“Head In The Clouds” наадам тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд Лос-Анжелесийн “Brookside at The Rose Bowl”-д явагдана.

Ташрамд дурдахад, энэ сарын 22-нд Таиландын Бангкокт “Rajamangala National Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болох “K-STAR SPARK” тоглолтод G-Dragon, Дэсон, DPR IAN болон Таиландын к-поп од БэмБэм, Минни нар уран бүтээлээ өргөнө. Монглын шүтэн бишрэгчид нь очиж үзэх нь лавтай.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.