UBLife Logo
Спорт

Сар шинийн баяраас өмнөх бөхчүүдийн чансааг улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж байна

Сар шинийн баяраас өмнөх бөхчүүдийн чансааг улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн намраас хойших томоохон барилдаануудын амжилтаар нь бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа билээ.

Сар шинийн баяраас өмнөх бөхчүүдийн чансааг улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон тэргүүлж байна. Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлснээс гадна намрын нээлтийн барилдаанд үзүүрлэж, мөн чансаа өндөр наадмын Их шөвөгт хоёр удаа шалгараад байгаа юм.

Харин чансааны дэд байрт улс тунхагласны ойд түрүүлсэн улсын заан С.Сүхбат эрэмблэгдсэн бол аймгийн цолтнуудыг хурц арслан Н.Өсөхбаяр чансаагаар тэргүүлж байгаа юм.

Сонирхуулахад, хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 13:00 цагаас Могой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаантай. Өмнөх өдөр нь аймаг, цэрэг болон сумын цолтой 800 бөх барилдуулж, хоёр давсан 200 бөхийг шигшин эл наадамд оролцуулах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.