Австралийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сэм Керр Их Британийн цагдаагийн ажилтныг “тэнэг цагаан” гэж хэлснийхээ төлөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдсан юм. Гэвч шүүхээс Сэм Керрийг буруугүй гэж шийдэв.
Тухайн үйл явдал 2023 оны 1-р сарын 30-ны өдөр Твикентэм хотноо болжээ.
Керр эхлээд таксины жолоочтой маргалдсан гэлээ. Улмаар таксины жолооч Керр болон түүний амраг Кристи Мьюис нарыг машинд бөөлжиж, цонх хагалсан агаад үүнийхээ зардлыг төлөхөөс татгалзсан гэх үндэслэлээр цагдаад гомдол мэдүүлжээ.
Керр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн ажилтантай сөргөлдөж, яриан завсраа “тэнэг цагаан” гэх үг хэрэглэсэн нь ийн буруутгагдахад хүрсэн юм.
“Челси”-гийн од тоглогч эл үгийг хэрэглэсэн гэдгээ үгүйсгээгүй ч, энэ нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хэмжээний гэмт хэрэг биш гэж мэдэгджээ.
Тус хэргийг шүүгчид дөрвөн цагийн туршид хэлэлцсэний эцэст ийнхүү хөлбөмбөгчин эмэгтэйг гэм буруугүй гэж шийдэв.
Сонирхуулахад, Керр бэртлийн улмаас 2024 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд ганц ч удаа талбайд гараагүй байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4865f882-7563-426f-8d4f-601cfdeef90e.jpg)