UBLife Logo
Спорт

Wrestling: Япон гайхамшиг АНУ-ын одтой барилдана

Wrestling: Япон гайхамшиг АНУ-ын одтой барилдана

Энэ сарын 27-нд АНУ-ын Айова мужийн Кораллвиллд чөлөөт бөхийн FloWrestling Night шоу болно. Нийт 13 барилдаан явагдахаас гол барилдаанд Японы гайхамшиг Оно америкчуудын хайртай бөх Литэй өрсөлдөх юм.

Парисын олимпын мөнгөн медальт, гурван насны ангиллын дэлхийн аварга Спенсер Ли Японы супер авьяас, шинэ гайхамшиг, дэлхийн аварга Масаносүкэ Онотой халз үзэлцэнэ. Өнгөрсөн улиралд дэлхийг дэлдийлгэсэн Оно энэ жил амжилт нь тохиолдлын зүйл байгаагүй гэдгээ нотлон харуулах шаардлагатай байгаа. Үүний тулд сонгосон өрсөлдөгч нь тун “хатуу самар”. Спенсер Ли бол оюутны тэмцээн дэх гавьяа зүтгэлээрээ америкчуудын хайрыг татсан “ардын бөх”.

Шоунд бас нэг япон бөх уригдсан нь 74 кг-ын жингийн олимпын мөнгөн медальт Даичи Такатани юм. Тэрээр ДАШТ-ий хос медальт АНУ-ын Дэвид Карртай барилдана.

Үндсэн барилдаанууд

Натан Томаселло (АНУ) - Дэниел Дешейзер (АНУ)

Маркус Коулмэн (АНУ) - Жей Айелло (АНУ)

Нейт Жексон (АНУ) - Кеннеди Мондей (АНУ)

Остин ДеСанто (Мексик) - Сет Гросс (АНУ)

Брайс Андонян (АНУ) - Остин Гомес (Мексик)

Захид Валенсия (АНУ) - Трент Хидли (АНУ)

Дэвид Карр – Даичи Такатани

Спенсер Ли - Масаносүкэ Оно

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.