UBLife Logo
Спорт

PWL: Кайл Снайдер Казахстаны дэлхийн аваргыг буулган авав

PWL: Кайл Снайдер Казахстаны дэлхийн аваргыг буулган авав

Өчигдөр Казахстаны Алматыд чөлөөт бөхийн мэргэжлийн PWL лигийн найм дахь тэмцээн болж өнгөрлөө. Нийт 12 барилдаан болсон бөгөөд олимпын 4 аварга оролцсон гэхээр хэр чанартай тэмцээн болсон нь харагдана.

Эрэгтэй чөлөөтийн 6, эмэгтэй 1, сонгомол барилдааны 5 барилдаан боллоо. Үдшийн гол баатар нь мэдээж АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер (97 кг). Нэг өдөр хоёр барилдаж, хоёуланд нь ялалт байгууллаа. Эхний барилдаанд Дагестаны Алихан Жабраиловтай барилдах байсан ч өрсөлдөгч нь өвчин тусжээ. Алиханы оронд гарч ирсэн Константин Пшеничниковыг 7:3 ялж, гараагаа сайхан эхэлсэн. Дараа нь Казахстаны чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга Ризабек Айтмуханыг 8:0 давж, “болоогүй” байгааг нь харууллаа.

Ялж чадаагүй ганц олимпын аварга нь Кубын сонгомол барилдааны Луис Орта Санчес (67 кг). Тэрээр Армены Славик Галстянд 4:5 ялагдаад шүүлтэд буруу өгөөд одсон.

PWL-8. Алматы.

Эрэгтэй чөлөөт бөх

61 кг. Завур Угуев (ОХУ) — Гуломжон Абдуллаев (Узбекистан) - 11:0

79 кг. Ахмед Усманов (ОХУ) — Автандил Кенчадзе (Гүрж) - 8:1

86 кг. Магомед Рамазанов (Болгар) — Арслан Багаев (ОХУ) - 5:0

86 кг. Азамат Даулетбеков (Казахстан) — Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) - 4:0

97 кг . Кайл Снайдер (АНУ) — Константин Пшеничников (ОХУ) - 7:3

97 кг. Кайл Снайдер (АНУ) — Ризабек Айтмухан (Казахстан) - 8:0

Сонгомол барилдаан

67 кг. Славик Галстян (Армен) — Луис Орта Санчес (Куба) - 5:4

77 кг. Сергей Степанов (ОХУ) - Айк Мнацаканян (Болгар) — 3:1

77 кг. Акжол Махмудов (Кыргызстан) — Ибрагим Ганем (Франц) - 6:1

97 кг. Кирилл Маскевич (Беларусь) — Айк Хлоян (Армен) - 5:2

97 кг. Габриэль Росильо (Куба) — Магомед Муртазалиев (ОХУ) - 11:4

Эмэгтэй чөлөөт бөх

76 кг. Айпери Медет Кызы (Кыргызстан) — Жамиля Бакбергенова (Казахстан) - 5:1

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.