UBLife Logo
Спорт

Цагаан сарын барилдааны тасалбар 10 минутад зарагдаж дуусчээ

Цагаан сарын барилдааны тасалбар 10 минутад зарагдаж дуусчээ

“Бага наадам” гэгддэг цагаан сарын барилдааны тасалбар жилийн жилд эрэлттэй байдаг. Монголын үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд энэ жил барилдааны тасалбарыг үзэгчдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс shoppy.mn-ээр борлуулсан байна. Улмаар захиалга авч эхэлснээс хойш аравхан минутын дотор бүх тасалбар зарагдаж дуусчээ. Монгол бөхийн өргөөг дүүргэх хэмжээний тасалбар арван минутад зарагдаж дууссан гэхээр Цагаан сарын барилдаан үзэгчдийн дунд ямар их эрэлттэй байгаа нь харагдах биз ээ.

Өмнө нь бөхийн хорхойтнууд цагаан сарын барилдааны тасалбар авахын тулд хэдэн цагаар дугаарлан зогсох, шагчдын гарт олноор очих зэрэг асуудал үүсдэг байсан нь бага багаар цэгцэрч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.