ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва алс холоос фэнүүддээ Хаврын баярын мэнд дэвшүүллээ. 75 настай тэрээр шар хувцастай, шар цэцгийн баглаан дунд сууж байна.
Шар цэцгийн баяр бол Алла өөрөө санаачилсан уламжлал. Жил бүрийн гуравдугаар сарын эхний Ням гарагт Алла фэнүүддээ баяр хүргэдэг билээ. Мэндчилгээндээ “Хаврын улирал ирэхийг зөвшөөрлөө. Үнэхээр сайхан, хэзээ ч мартагдашгүй баяр болж өнгөрлөө. Баярлалаа, андуудаа” гэж бичсэн байлаа.
Алдагт дуучин, нөхрийн хамт 2022 онд Украинд хийж байгаа дайныг шүүмжлээд Оросоос гарч явсан. Одоо Израилд амьдарч байгаа. ОХУ-ын Хууль зүйн яамнаас Маким Галкинийг гадаадын тагнуул гэж зарласан ч Алла Пугачёвагийн талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй билээ.
