UBLife Logo
Спорт

"Тэнгисийн эрэг дээрх 247" шоуны оролцогч Г.Цэлмэгийн тухай сонирхолтой ДОЛООН баримт

"Тэнгисийн эрэг дээрх 247" шоуны оролцогч Г.Цэлмэгийн тухай сонирхолтой ДОЛООН баримт

“Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны шинэ улирлын эхний онцлох эрхмээр Г.Цэлмэг тодорлоо. Тэрбээр “Би сагс тоглодог, хааяа сагс надаар тоглодог” зэрэг хурц, содон үгнүүдээрээ олны анхаарлыг татаад байгаа юм. Бид та бүхэнд Үндэсний Дээд лигийн “SG Apes“ багийн тоглогч Гантулгын Цэлмэгийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1. Оюутны лигээс тодорсон “од”

Тэрбээр анх оюутны лигээс тодорсон тамирчин юм. Г.Цэлмэг оюутны лигийн Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багт 2017-19 оны хооронд тоглосон. Түүний хувьд ярилцлагадаа “Би оюутны лигийн хоёрдугаар шатанд ер тоглож байгаагүй. Нэгдүгээр курстээ шүдний аппарат хийлгээд тоглоогүй. Хоёрдугаар курст байхад манай баг хожигдчихсон. Гуравдугаар курст байхдаа эгэмээ хугалаад оюутны лигт тоглож чадаагүй. Дараа жил нь цар тахал дэгдээд бас л тоглоогүй юм. Тэгэхээр надад оюутны лигт бүх хүчээ дайчилж тоглох боломж олдоогүй” гэсэн юм.

#2. Дуулиантай тамирчин

Г.Цэлмэг энэ улирлын эхэнд “SG Apes“ багт ахин нэгдсэн юм. Түүний хувьд 2023 оны намар “Тэнүүн Өлзий Металл” багийн бүрэлдэхүүнд элссэн билээ. Гэвч сайнгүй улирлыг үдсэн тэрбээр улирлын төгсгөлд дуулиантайгаар хуучин багтаа ахин нэгдсэн юм.

#3. Дээд лигт дэвшсэн нь

Г.Цэлмэг 2021-22 оны улирлаас эхлэн Үндэсний Дээд лигт тоглож буй. Сонирхолтой нь, Г.Цэлмэг “SG Apes“ багийн анхны гишүүдийн нэг. Үндэсний Дээд лигийн дэд аварга тамирчин юм.

Тэрбээр 2022 оны Залуу оддын тоглолтод сонгогдон оролцож байсан.

#4. Тоглолтын арга барил

Түүний хувьд 1999 онд төрсөн. Видео тоглоомонд дуртай. Дота тоглодог, тэгэхдээ сайн тоглодог гэгддэг билээ, тэр.

Харин сагсны талбай дахь тоглолтын тухайд “Би биеийн хүчний тоглолтод төдийлөн дуртай биш. Хамгаалагчаа аргадаж, залхаах байдлаар тоглох дуртай” гэсэн байдаг. Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг шидэлтийн техник сайтай гэж магтдаг юм.

#5. Энэ улирлын амбиц

Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын тоглолтууд өндөрлөж, плей-оффын шийдвэрлэх өрсөлдөөн эхлээд байна. “SG Apes“ баг энэ улирлыг 16 хожил, 11 хожигдолтойгоор өндөрлүүлж, хүснэгтийн гуравдугаар байрт эрэмблэгдсэн юм. Улмаар плей-оффын эхний шатнаа “Эрдэнэт Майнерс”-тай учраа таарч одоогоор цувралыг 3:1 харьцаатай тэргүүлж байна. Тэд өнөөдөр хожвол дараагийн шатанд “Бишрэлт Металл”-тай тоглоно.

#6. Суралцсан түүх

Тэрбээр бага, дунд ангидаа 52-р сургуульд суралцжээ. Харин ахлах ангиа Японд төгссөн. Улмаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг дүүргэжээ.

#7. “Танан гарьд”-аас зугтаасан нь

Г.Цэлмэг Үндэсний Дээд лигт дэвшин тоглосон анхны улирлынхаа өмнө “Танан гарьд” багт хүчин зүтгэхээр аман тохиролцоонд хүрчээ.

“Танан гарьд” багт тоглоё гэхэд миний талбайд гарах минут хэтэрхий бага байсан. Тэгтэл Дээд лигт эхний жилдээ хүч сорьж байгаа надад аль болох их тоглох, өөрийгөө харуулах хэрэгцээ байлаа. Ингээд хэд хэдэн багт очсоны нэг нь “Архангай Алтан Дорнодын дайчид” баг. Тэнд нэг сар болсон ч төдий л сайн үнэлэгдэхгүй байх шиг санагдаад дасгалжуулагчаасаа илүү их тоглох бололцоотой эсэхийг асуугаад татгалзсан хариу авсан учраас “SG Apes“ багт очсон”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
1
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zhiwees sonirhogch zochin\13.229.231.200
hvn ooriinhoo bie deer shiwees hiilgene u bna uu hamaataiyoo
zochin\13.213.69.59
blitzin undur hed yumbe barag undur bnshde
ЗОЧИН\13.214.39.35
Чамд ямар санагдах яг хэнд хамаа байх уу
ЗОЧИН\54.179.230.71
Биеэ сэгэлсэн хүн надад новш шиг санагддаг яаг гэжү өөрийн биеэ сэглэж бга хүн бусдын бие сэтгэлийг юман чинээ бодохгүй зүгээр нэг хог новшшд тэгээдч зарлалын самар шиг утаггүй баахан эрээчсэн сэг
ЗОЧИН\13.250.112.227
Биеэ сэгэлсэн хүн надад новш шиг санагддаг яаг гэжү өөрийн биеэ сэглэж бга хүн бусдын бие сэтгэлийг юман чинээ бодохгүй зүгээр нэг хог новшшд тэгээдч зарлалын самар шиг утаггүй баахан эрээчсэн сэг