UBLife Logo
Спорт

Азийн АШТ: Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт

Азийн АШТ: Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт

Энэ сарын 25-30-нд Иорданы Амманд Азийн аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн явагдаж байна. Өчигдөр сонгомол барилдааны төрөл явагдаж, 55 кг-д Мөнхзаяагийн Сумъяабазар, 63 кг-д Намсрайн Ганбаяр, 77 кг-д Ням-Эрдэнийн Оргил нар барилдлаа.

Харин өнөөдөр эмэгтэй бөхчүүд тэмцээндээ орж байна. Өнөөдөр 50, 55, 59, 68, 76 кг-ийн жингийн барилдаантай.

50 кг-д Бямбасүрэнгийн Мөнхнар эхний тойрогт Хятадын 18 настай залуу бөх Yu Zhang-тай таарлаа. 2024 оны U20 дэлхийн аварга бөх байна. Түүнийг ялахад Шри Ланк, Филиппиний бөхчүүдийн ялсантай барилдах юм. Энэ хэсгийг Казахстаны хашир туршлагатай Анкичева Светлана тэргүүлжээ. Нөгөө талд Япон, БНСУ-ын хүтэй тамирчид орсон. Узекистаны Азийн 3 хүрэлтэй Актенге Кеунимжаева мөн нөгөө талд байгаа юм.

55 кг-д Баянмөнхийн Отгонтуяа эхлээд БНСУ-ын Hyerim Lee-тэй таарсан. Ялсан тохиолдолд Казахстаны Зульфия Яхьярова дээр очно. Япон, Хойд Солонгос бөхчүүд нөгөө талд байна.

59 кг жинд Тогтохын Алтжин ¼ финалд Киргизийн Танчолпан Кибалбековатай барилдана. Ялахад Японы 19 настай Сакүра Ониши хүлээж байгаа. Ониши энэ жил чансааны тэмцээнд түрүүлсэн бөх. 20 хүртэлх насны 2024 оны дэлхийн аварга.  Казахстаны Гульдана Бекеш,  Сарбиназ Жиенбаева (Узбекистан), Пиол Хон (Хойд Солонгос) нар нөгөө талд өрсөлдөнө.

68 кг –д Энхсайханы Дэлгэрмаа БНСУ-ын Ким Минжүтэй таарсан. Ялахад Казахстан, Хойд Солонгос, Узбекистан бөхчүүдийн хэн ялсантай нь барилдаж, финалд гарвал Японы Иший Амитай барилдах бололтой.  

76 кг жинд Энх-Амарын Даваанасан Японы Нодока Ямамототой барилдана. Нодока энэ жил чансааны тэмцээний эхний тойрогт Украины Анастасий Алпеевад оноогоор цэвэр ялагдсан. 2024 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.91.106
Шууд дамжуулах тв байна уу.