UBLife Logo
Спорт

Тайхо аваргын бас нэгэн ач сэкитори боллоо

Тайхо аваргын бас нэгэн ач сэкитори боллоо

Японы сүмо бөхийн холбооноос ирэх Зуны тэмцээнд жюүрёод дэвших бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Нийт дөрвөн бөх сэкитори болсны нэг нь Отакэ дэвжээний Мүдохо (23 нас, 185 см, 149 кг) байлаа. Мүдохо бол алдарт Тайхо аваргын ач, сэкивакэ Такаторикигийн хүү, сэкивакэ Оохогийн дүү юм. Жинхэнэ нэр нь Косэй Ная. Ная 18 настайдаа мэргэжлийн сүмод орсон. Таван жил зарцуулан, цолтой бөх боллоо. Мүдохо таван настайдаа сүмо бөх барилдаж, Оохо ахыгаа дагаж өсжээ.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Ахтайгаа хамт дээд зиндаанд барилдах хүсэлтэй. Мөрөөдөл минь ёкозүна цол. Шёова үеийн их аварга Тайхогийн ач гэгдэх нь дарамт биш харин бахархал. Их зөөлхөн зантай өвөө байлаа. Ыи нэг ч удаа загнуулж үзээгүй. Жюүрёод дэвшсэндээ их баяртай байна. Өчигдөр нойр хүрэхгүй, унтаж чадаагүй. Макүшитагийн барууны 3 дээр 4 дав, 3 унасан тул дэвшиж чадах эсэхдээ их эргэлзэж байлаа.  Оохо ахыгаа ялахыг хамгийн их хүсдэг. Ахтайгаа нэг ч удаа сүмо барилдаж үзээгүй. Банцүкэ хурдхан гүйцэх юмсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.