UBLife Logo
Спорт

Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн АШТ-д финалдлаа

Ub.life
Ub.life
Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн АШТ-д финалдлаа

Йорданы Амман хотноо явагдаж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий хоёр дахь өдрийн урьдчилсан барилдаанууд дөнгөж саяхан дуусав.

Эмэгтэйчүүдийн:

65 кг-д зодоглосон өнгөрсөн оны Азийн АШТ-ий үзүүр бөх Түвшинжаргалын Энхжин эхний тойрогт гоц мөргөж, Өмнөд Солонгосын Бак ЖеонГаэ, Узбекистаны Шахзода Алланязова нарыг даралтаар цэвэр ялснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тэрбээр финалд ДАШТ-ий иж бүрэн медальтай Мива Морикаватай барилдана.


53 кг-д хүч сорьсон Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй Ч.Отгонтуяа тэгшитгэх барилдаанд гоц мөргөөд, Йорданы Ноура Муссаллам Тааибинийг даралтаар буулгаж авсан.

Харин хагас шигшээд Хойд Солонгосын бөх, “Парис-2024” олимпын наадам болон “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальтай Чое Хю Гёнд оноогоор цэвэр ялагдлаа.

Улмаар Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэлтэй Зеинеп Байноватай барилдахаар болов.


57 кг-д барилдсан Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай ОУХМ Х.Болортуяа, Вьетнамын Ти Хиен Дангийг даралтаар буулгаж аваад Азийн аварга, U23 насныхны дэлхийн аварга Сара Натамид оноогоор цэвэр хожигдлоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Хятадын бөх, “Парис-2024” олимпын наадам болон “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальтай Кексин Хонтой өрсөлдөнө.


72 кг-д хүч сорьсон Азийн аварга, мөнхүү тэмцээнээс дөрвөн хүрэлтэй З.Болортунгалаг, U20 насныхны ДАШТ-ий үзүүр бөх, мөнхүү ангиллын Азийн аварга Лю Юүкид даралтаар хожигдлоо.

Хятадын бөх нэвтхэн финалдсан учир З.Болортунгалаг, Узбекистаны тамирчин, өсвөр үе болон залуучуудын Азийн АШТ-ий үзүүр бөх Светлана Окназарова нар хүрлийн төлөө барилдахаар болов.


62 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эхний тойрогт дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын хүрэл медальтай Нонока Озакитэй учраа таарч оноогоор ялагдсан. Японы бөх хагас шигшээд Хойд Солонгосын тамирчинг дийлээгүй учир С.Цэрэнчимэд Азийн АШТ-ийг өндөрлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.