UBLife Logo
Спорт

Б.Цагаанбанди сумын цолтнуудын заалны барилдаанд гурав дахиа түрүүлэв

Ub.life
Ub.life
Б.Цагаанбанди сумын цолтнуудын заалны барилдаанд гурав дахиа түрүүлэв

Гуравдугаар сарын 28-ны өдөр Бөхийн өргөөнд явагдсан сумын цолтой, залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн заалны барилдаанд 576 хүчтэн зодоглолоо.

Энэхүү наадамд Увс аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлэв. Тэрбээр сумын цолтнуудын заалны барилдаанд гурав дахиа манлайлсан нь энэ.

Үзүүрт, Ховд аймгийн Мөст сумын харьяат сумын заан Отгонбаярын Чадалбат үлдсэн. Харин гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулга, тавд Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Б.Баярмагнай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан Ч.Даваадорж нар шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.