“Дэлхийн мисс-2025” тэмцээн тавдугаар сарын 7-31-ний өдрүүдээр Энэтхэгийн Телангана хотод болохоор товлогджээ.
72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Үндэсний ялагч Батбаярын Эрдэнэсувд эх орноо төлөөлөн оролцоно.
Тэрбээр МУИС-д улс төр судлал, эрх зүй гэсэн хос хөтөлбөрөөр суралцдаг.
Б.Эрдэнэсувдын тухайд Буур Жамъян аваргын удмынх агаад улсын харцага Г.Батбаярын охин юм.
