UBLife Logo
Newsfeed

Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан нарын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” ном Нидерландын Гааг хотноо хэвлэгдлээ

Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан нарын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” ном Нидерландын Гааг хотноо хэвлэгдлээ

1997 онд анхлан монгол уншигчдын гарт хүрсэн "Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал" бүтээл 30-аад жилийн дараа Нидерландын Гааг хотноо англи хэлээр хэвлэгдэв.

Энэхүү номыг Академич Ж.Болдбаатар, профессор Д.Лүндээжанцан нар хамтран бичсэн.

Улмаар монгол уншигчдын таашаалд нийцсэн төдийгүй өдийг хүртэл эх хэлнээ гурвантаа хэвлэгдсэн нь тухайн бүтээлийн үнэ цэн, эрэлт хэрэгцээг бэлхэнээ илтгэх биз ээ.

Эл ном анх хэвлэгдсэн даруйдаа Шинжлэх ухаан, технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч, дараа жил нь Японы шашин нийгмийн зүтгэлтэн Кериямагийн шагнал хүртсэн байна.

Харин энэ удаад "The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview" нэртэйгээр англи хэлнээ гарсан агаад АНУ-ын Amazon, Barnes & Nobles номын бүх сүлжээ дэлгүүр, Их Британийн "Foyles" зэрэг томоохон цахим худалдааны болон номын сангийн сүлжээ дэлгүүрүүдээр 151 долларын үнэтэй борлуулагдаж байгаа юм.

Мөн цахимаар худалдан авах боломжтой ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.147.255