Алдарт дуучин Женнифер Лопес энэ жилийнхээ аялан тоглолтын хуваарийг зарлалаа. Тэрээр “Гадаадын бүх фенүүдээ урьж байна. Энэ зун би амрахгүй, дуулна. Ёстой сайхан зун болно доо” гэж бичсэн байлаа.
Түүний тоглолт долоодугаар сарын 1-нд Туркийн Антальяд эхэлж, наймдугаар сарын 3-нд Ереванд өндөрлөнө. ЖеЛо анх удаагаа Казахстанд тоглолт хийх гэж байна. Наймдугаар сарын 1-нд тэрээр Астана хотын “Astana Arena” ордонд уран бүтээлээ толилуулах болно.
