UBLife Logo
Хөгжим

SHINee: 27 настайдаа биднийг орхисон Ким Жун Хёны төрсөн өдөр

SHINee: 27 настайдаа биднийг орхисон Ким Жун Хёны төрсөн өдөр

Өмнөд Солонгосын алдарт хамтлагуудын нэг “Shinee”-гийн гоцлол дуучин Ким Жун Хён өнөөдөр 35 нас хүрж байх ёстой байлаа. Харамсалтай нь тэрээр 2017 онд энэ ертөнцийг орхиж, “27 настны клуб”-т элссэн. Түүний гэр бүл, анд нөхөд, шүтэн бишрэгчид одоо хүртэл яагаад гэж асуусаар л байна.

SHINee хамтлагийн албан ёсны аккаунт өнөөдөр “04.08 #JONGHYUN #종현 #SHINee 샤이니” гэсэн пост орууллаа. Мөн тайзан дээр инээмсэглэж байгаа Жун Хёны зургийг тавьжээ. Жил бүр тус хамтлаг Жун Хёны төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг.

Minho хамтлагаасаа хамгийн түрүүнд 00.00 цаг болонгуут “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Үргэлж чамайг санаж байх болно” гэж бичсэн байлаа.

Ким Жун Хён 2008 онд SHINee хамтлагт анх элсэж, Noona Neomu Yeppeo, Love Like Oxygen, Juliette, Ring Ding Dong, Lucifer, Dream Girl, Everybody гэсэн маш олон хит дуу гаргасан.

 

Түүний сүүлийн захидалд “Зүгээр л надад чи хичээсэн, сайн байсан гээд хэлчих. Намайг чадсан гэдгийг хэлээрэй. Надад хүнд хэцүү байсныг мөн хэл. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Хагацъя” гэж бичсэн байлаа.

2018 оны намар түүний ээж нь “Shiny Foundation” сан байгуулсан. Энэхүү сан нь Жун Хёны зохиогчийн эрхийн мөнгөөр санхүүждэг бөгөөд харьяа агентлаггүй залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэтгэмж олгодог юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.