Хүн төрөлхтний түүхэнд гал бол амьдралыг дэмжигч хамгийн чухал зүйл байлаа. Гал гаргах гэж их зовдог, зүдэрдэг байсан тэр үед Чүдэнз гарч ирсэн нь авралын тэнгэр мэт зүйл байлаа. Чүдэнз бол соёл иргэншлийн хөгжлийн түлхэц болсон агуу зүйл байв. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-нд дэлхий даяараа чүдэнзний төрсөн өдийг тэмдэглэдэг.
Анхны чүдэнз XIX зууны эхээр үүсжээ. Өмнө нь галыг чулуу үрэх, цахиур цохих аргаар гаргаж байлаа. Фосфорыг нээсэн нь гал гаргахад чухал нээлт болж өгсөн юм. 1831 онд Францын оюутан Шарль Сориа фосфор чүдэнз нээжээ. Юманд зурахад л гал гарч байлаа. Улам хөгжүүлсээр Шарль 1833 оны дөрөвдүгээр сарын 10-нд чүдэнзнийхээ толгойны цагаан фосфорыг шараар сольсноор одоогийн чүдэнз үүссэн түүхтэй.