АНУ-ын Миссурид өргөмөл охиноо сармагчнаар сольсон эмэгтэйг баривчилжээ. 70 настай Бренда Дойч маш олон хүүхэд өргөн авч, өсгөж байсан бөгөөд гэнэт сармагчинтай болохоор шийджээ. Ингээд өргөмөл охиноо сармагчнаар тулсан байна.
Техас мужийн прокурор Майк Вуд “Энэ бол хүний наймаа. Хүүхдээ сармагчнаар сольж байхыг нь баталсан хоёр гэрч бий. Энэ эмэгтэй сүүлийн 20 гаруй жилд нийт 200 хүүхэд өргөн авч байсан байна. Олон хүүхэд бие махбодын болон сэтгэл санааны эмгэгтэй болсон байлаа” гэж мэдэгдлээ.

Цагдаагийн газрын шалгалтаар тэдний гэрт хэд хэдэн сармагчин байсан байна. Амьтдыг хураан авч, гэрт байсан өргөмөл хоёр хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлжээ.