UBLife Logo
Дэлхий

БНСУ гэхээр юу санаанд ордог вэ?

БНСУ гэхээр юу санаанд ордог вэ?

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Солонгосын олон улсын соёлын солилцооны сангаас “Олон улсын судалгаа Халлю 2025” судалгаа явуулжээ. Судалгаанд 28 орны 15-59 насны 26400 хүн хамрагдсан байна.

“БНСУ гэхээр таны санаанд юу ордог вэ” гэсэн асуултад асуулгад оролцогчдын 17,8 хувь нь К-поп хөгжим гэж хариулжээ.

Дараа нь, солонгос хоол - 11,8 %

Солонгос драм - 8,7 %

Гоо сайхны бараа - 6,4 %

Солонгос кино - 5,6 %

IT брэнд - 5,1 % оржээ.

Хамгийн дуртай К-поп уран бүтээлч хэн бэ асуултад 24,6 хувь нь BTS хамтлагийг нэрлэжээ.

Дараа нь, Blackpink 12,3 %

АйЮ - 3,1 %

Psy - 2,2 %

Twice - 1,8 %

Хамгийн дуртай драмаар дөрөв дэх жилдээ дараалан Netflix-ийн Squid Game шалгарсан. Тус драм 9,7 % санал явсан бол араас нь Queen of Tears 6,5 %, Crash Landing on You 2,2 % саналаар дараалсан байна.

Харин хамгийн дуртай кино асуулгад таван жил дараалан “Шимэгч” тэргүүллээ. Тус кино 8,3 % саналаар тэргүүлж, “Бусан орох галт тэрэг” 6,5 %, “Exhuma” 4,1 % удаалжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.