"Сантос" клубийн довтлогч Неймар гуяны бэртлийн улмаас нулимстайгаар талбайгаас гарав.
Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бразилийн Сери А лигийн 4-р тойрогт “Атлетико Минейро” багтай тоглох үеэр уг үйл явдал өрнөсөн байна.
Неймар “Сантос”-ийн Вила Бельмиро цэнгэлдэхэд 100 дахиа тоглож таарсан тул 100 дугаартай өмсгөлтэйгээр талбайд гарсан юм.
33 настай Неймарын тухайд 2023 оны аравдугаар сард Уругвайн эсрэг хийсэн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод өвдгөө бэртээсэн агаад тэр цагаас хойш урьдын формоо олж авахын төлөө хичээж байгаа билээ.
Тэрбээр Саудын Арабын “Аль-Хилал” клубээс нутгийнхаа “Сантос”-т ирснээр найман тоглолтод оролцоод гурван гоол оруулсан.
