UBLife Logo
Спорт

Виржил ван Дейк “Ливерпүүл” клубт ахин хоёр жил тоглохоор гэрээгээ сунгав

Виржил ван Дейк “Ливерпүүл” клубт ахин хоёр жил тоглохоор гэрээгээ сунгав

33 настай төвийн хамгаалагч Виржил ван Дейкийн “Ливерпүүл” дэх гэрээ нь энэ улирлын төгсгөлд дуусах байсан.

Улаанууд багийнхаа ахлагчийг ахин хоёр жил үлдээхээр шинэ гэрээнд гарын үсэг зурав.

Улаануудын төлөө 314 тоглолтод оролцоод буй Ван Дейк 2023 онд өмнөх ахлагч Жордан Хендерсоныг багаасаа явахад “Ливерпүүл”-ийн ахлагчаар сонгогдсон.

Тэрбээр 2018 оны өвөл “Саутхэмптон” клубээс 75 сая фунтийн үнээр одоогийн багтаа ирсэн.

Тэр цагаас хойших хугацаанд Премьер лиг, Аваргуудын лиг, ФА цом, Клубүүдийн ДАШТ, Европын Супер цом зэрэг боломжит бүхий л цомуудыг багийнхаа хамтаар өргөөд буй.

Арне Слот “Ливерпүүл”-ийг удирдсан эхний улиралдаа Премьер лигийн хорь дахь цомыг нь авчирснаас гадна Салах, Ван Дейк нарын гэрээг сунгаж чадсан нь томоохон амжилт боллоо.

Харин одоо хамгаалагч Трент Александер-Арнольдын ирээдүй тодорхойгүй хэвээр байна. Түүний одоогийн гэрээ долдугаар сард эцэслэгдэх агаад “Реал Мадрид” руу буурь сэлгэх хандлагатай байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.