UBLife Logo
Дэлхий

Токаев Монгол дахь Элчин сайдаа солилоо

Токаев Монгол дахь Элчин сайдаа солилоо

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гаргаж, Монгол дахь Элчин сайдаа солилоо. 2022 оноос хойш энэ албан тушаалыг хашиж байсан Габит Койшибаевыг эргүүлэн татаж, оронд нь Алмас Сейтакыновыг томилсон байна.

Алмас Сейтакынов

Алмас Сейтакынович Сейтакынов Аль-Фарабигийн нэрэмжит Казахын үндэсний их сургуулийг төгссөн. Өмнө нь Казахстаны ГХЯ-ны Ази, Африкийн Департаментад атташе, БНХАУ дахь Казахстаны ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, Шанхай дахь Казахстаны Ерөнхий Консулын газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Казахстаны ГХЯ-ны Ойрх Дорнод, Ази, Африкийн хэлтэс, мөн БНХАУ-ыг хариуцсан хэлтсийг удирдаж байсан туршлагатай.

2022 оны наймдугаар сарын 1-нээс БНХАУ-ын Хонконг, Макао дахь Ерөнхий консулаар ажиллаж байлаа. Казах, орос, англи, хятад хэлтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.