ОХУ-д Тувагийн филармоний гоцлол дуучин, Монголын иргэн, 31 настай Цэцэндэлгэр Тэгшээг тагнуулын хэргээр баривчилсан мэдээ гарсан билээ. Түүний гэргий Елена Куулар тулгасан ялыг эсэргүүцэж, хэлмэгдсэн гэдгээ зарлалаа.
Елена Куулар “Новая газета Европы” сайтад ярилцлага өгөхдөө “Ингээд бид хоёр тагнуул болчихлоо. Бидэнд атаархсандаа манай нөхрийг гүтгэсэн, матсан. Тэднийг би мэдэж байна. Гэр бүлийн хоёр байгаа. Тэр хоёрын хийж байгаа ажил. Тэд энэ мэдээг баярлан уншиж байгаа байх. Та бүхний тусламж надад хэрэгтэй байна. Би шударга үнэний төлөө тэмцэх болно” гэжээ.
Харин тэдний нэгэн хамаатан “Тэд гэм буруугүй хүнийг баривчлаад тагнуулч гэж хүлээлгэхээр оролдож байна. Цэцэндэлгэр тагнуулч биш гэдгээ мэдүүлсэн. Тийм болохоор түүнийг мөрдөнд ийм удаан хорьж байна” гэж хэлсэн байна.
Елена Куулар олон нийтийн сүлжээнд нөхөр нь Украинд дайтаж байгаа цэргүүдэд зориулсан хандивын ажилд оролцож, шагнуулж байсан зургийг нийтэлжээ. Тувагийн хэвлэлээс үзэхэд 2024 оны эхээр Тэгшээ филармонийн уран бүтээлчидтэйгээ хамт дайчдад зориулан, “Своих не бросаем” дуу дуулж байсан байна.