Гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 1736 иргэний дансанд нөхөх олговрын төлбөр шилжжээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй, нүүхээс татгалзан хашаандаа үлдээд байгаа аж.