UBLife Logo
Нийгэм

Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Ub.life
Ub.life
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобус худалдан авч, нийтийн тээврийн парк шинэчилсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус өнөөдрөөс цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.

Багахангай дүүргийн иргэн Д.Насанжаргал “Би Багахангай дүүрэгт амьдраад 11 жил болж байна. Тэтгэврийн насны хөгшид хурдан, ая тухтай байдлаа бодоод таксинд суух шаардлага гардаг ч өндөр үнэтэй учир явах боломж тааруухан л байлаа. Харин одоо тохилог, тав тухтай автобустай боллоо. Мөн ачаагаа хийх хэсэгтэй, агааржуулагчтай, суудал нь зөөлөн, тухтай автобус үйлчилж эхэлсэнд үнэхээр баяртай байна. Нийслэл рүүгээ ирж очиход амар боллоо. Жолооч нарын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай” гэв.

ЧИГЛЭЛ: Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛ: Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол 

Цагийн хуваарь:

Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00

Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30

Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Рейсийн тоо: Өдөрт 3

Үнийн мэдээлэл: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг

Ташрамд, “ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.