UBLife Logo
Спорт

Ооносато: Ёкозүна болзол гэж бодохгүйг хичээн барилдана

Ооносато: Ёкозүна болзол гэж бодохгүйг хичээн барилдана

Өнгөрсөн башёд гурав дахь түрүүгээ авсан озэки Ооносато тавдугаар сарын 11-нд Токиод эхлэх Зуны тэмцээнд анх удаагаа ёкозүна цолны болзол сонслоо. Өдгөө 24 настай тэрээр Нишёоносэки дэвжээний бөх. Өөрөөр хэлбэл ёкозүна асан Кисэносатогийн шавь.

Озэки Ооносато Кокүгикан оронд хэвлэлийн бага хурал хийлгэж, Зуны тэмцээний талаар ярилаа.

“Ояката багшийнхаа хэлсэн, заасан зүйлийг дагаж, хичээн барилдах болно. Манай ояката маваши углаад хамт бэлтгэл хийсэн. Өмнөх хоёр түрүүлсэн тэмцээнийхээ дараагийн башёд дандаа 9 даваатай дууссан. Харин одоо гурав дахь удаагаа дахиж алдаа гаргахгүй. Багш маань “Хүчтэй бөх озэки болдог. Харин ёкозүна болно гэдэг амаргүй. Хувь заяа гэж бий” гэж хэлсэн. Саяхан төрсөн нутагтаа хариад сайхан амарч, маш их эрч хүч авлаа. Улам сайн барилдах хүсэл төрсөн. Гэхдээ ёкозүна болно гэж бодохгүй байхыг хичээж байгаа. Би түрүүлнэ гээд бодохоор ялагдаад байдаг гэмтэй” гэж хэлсэн байна.

Мэргэжилд ороод ердөө 13 башё барилдаж байгаа Ооносато ёкозүна болж чадвал түүхэн рекорд тогтоох болно. Шёовагийн үеэс хойш хамгийн хурдан ёкозүна болсон Хагүрояма, Тэрүкүни нар 16 башё барилдаад аварга болж байсан юм. Жилд 6 башётой болсон 1958 оноос хойших аваргууд дотор дээд зиндаанд 11 башё барилдаад ёкозүна болсон их аварга Тайхогийн амжилтыг ч Ооносато эвдэж чадна. Тэрээр дээд зиндаанд 9 дэх башёдоо зодоглох гэж байгаа билээ. Мөн мэргэжилд ороод нэг ч удаа макэкоши үзүүлэлгүй, ёкозүна болбол түүхэнд анхны тохиолдол болно. Оюутны ёкозүна нараас мэргэжлийн сүмогийн ёкозүна болсон бөх одоогоор ганц Важима аварга л байгаа билээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\47.129.245.253
Хоёр аваргатай болчуул харин гоё сонирхолтой жинхэнэ өрсөлдөөнтэй болохын бишүү
Зочин\47.129.107.26
Зочин\47.129.107.26