Дэлхийн домогт хөлбөмбөгчдийн нэг Криштиано Роналдугийн том хүү Португалийн 15 хүртэлх насны шигшээ багийн төлөөх анхны тоглолтодоо оролцов.
Роналду Жуниор мягмар гарагт Хорватад явагдсан Португал болон Японы багуудын тоглолтод 54 дэх минутаас сэлгэгдэн талбайд гарсан.
Влатко Марковичийн нэрэмжит олон улсын тэмцээний энэ тоглолтод Португалчууд 4:1 харьцаатайгаар хожсон юм.
Том ах өөрийн цахим хуудаснаа “Португалийн төлөөх анхны тоглолтодоо оролцсонд чинь баяр хүргэе, хүү минь. Чамаар маш их бахархаж байна” гэж бичжээ.
Өдгөө 14 настай Роналду Жр “Аль-Насср”-т хүчин зүтгэж байгаа билээ.
Түүний хувьд “Ювентус”-ийн академид тоглож байхдаа нэг улиралд 58 гоол оруулсан гэгддэг.
