Бельгийн жүдоч Гелла Вандекавей бол 1996 оны Атлантын олимпын мөнгө, 2000 оны Сиднейн олимпын мөнгөн медальтай алдартан. Гелла 2023 оны 11 дүгээр сард Брюсселийн Өмнөд вокзалын зогсоолд тавьсан машинаасаа медалиудаа хулгайд алджээ. Амьдралынхаа хамгийн дурсгалтай зүйлийг алдсан жүдоч Цагдаагийн газарт мэдэгдээд ч тусыг олсонгүй.
Харин энэ жилийн тавдугаар сарын 4-нд Нидерландын нэгэн ховор эд зүйл цуглуулагчаас түүнд захидал ирж, олимпын медалийг нь 2dehands.be дуудлага худалдаанд тавьсан байгааг мэдэгджээ. Хоёр медалийн анхны үнэ нь нэг сая евро байсан гэнэ. Медаль дээр Гелла Вандекавей гээд биччихсэн байсан тул өөрийнх нь ориг медаль гэдэг нь гарцаагүй.

Антверпен хотын Цагдаагийн газраас дуудлага худалдааг зогсоож, медалийг хураан авчээ. Медалийг зарах гэж байсан этгээд насанд хүрээгүй бөгөөд хууль ёсны замаар худалдаж авсан гэж мэдүүлж байгаа гэнэ.