UBLife Logo
Спорт

“Хасын Хүлэгүүд” Азийн Аваргуудын лигт хэсгийн бүх тоглолтодоо хожлоо

“Хасын Хүлэгүүд” Азийн Аваргуудын лигт хэсгийн бүх тоглолтодоо хожлоо

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээний “В” хэсэгт хуваарилагдсан “Хасын Хүлэгүүд” өнөөдөр “Hi-Tech“ багийг 88:80 харьцаатайгаар буулгаж авав.

Тэд эл тэмцээний хэсгийн шатнаа зургаа тоглож, бүгдэд нь хожсон түүхэн амжилтыг дархаллаа. Мөн хэсгээ тэргүүлэн хасагдах шатнаа өрсөлдөх болзол хангав.

“Хүлэгүүд”-ээс өнөөдрийн тоглолтод Ян Миллер 25 оноог авсан бол А.Азбаяр 21 оноо, Д.Мөнхтүвшин 11 оноо, Жордан Толберт 10 оноо, Ч.Ихбаяр 8 оноо, Б.Барсболд 7 оноогоор багтаа тусалсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
WkYxnTGh\13.229.208.25
555