Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо болсон шатрын эмэгтэйчүүдийн Азийн АШТ-д Монголоос 12 тамирчин цэц сорилоо.
Шийдвэрлэх өргийн өмнө тэмцээнийг тэргүүлж байсан Б.Мөнгөнзул сүүлийн тоглолтодоо Энэтхэгийн Вантика Агравалд хожигдсоноор Азийн дэд аварга болов. Б.Мөнгөнзул уг тэмцээнд есөн өрөг тоглохдоо сүүлчийн тойрогт л ганц ялагдсан.
Тэрбээр уг амжилтаараа Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг мөн авлаа.
Түүнчлэн Монголын тамирчдаас Их мастер Б.Мөнгөнтуул 18-р байрт эрэмблэгдэн тэмцээнийг өндөрлүүлэв.
Харин Азийн аваргаар хятадын шатарчин тодорсон.
