UBLife Logo
Спорт

Разамбек Жамалов ДАШТ-д барилдахгүй

Разамбек Жамалов ДАШТ-д барилдахгүй

Парисын олимпын аварга, Узбекистаны бөх Разамбек Жамалов энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож чадахгүй болжээ.

Разамбек ойрын өдрүүдэд Москвад өвдөгний хагалгаанд орох юм. Энэ нь түүний сүүлийн найман сард хийлгэсэн хоёр дахь мэс ажилбар нь болох юм. 26 настай Жамалов замналынхаа турш нийт арван хагалгаанд ороод байгаа билээ. 2024 онд Парист (71 кг) түрүүлснийхээ дараа тэр мөрний хагалгаанд орж байсан.

Жамалов UWW-д ярилцлага өгөхдөө “Энэ жил дэлхийн аварга болохыг хүсэж байсан ч хуучин архаг гэмтэл маань сэдэрсэн. Өвдөгний чагтан холбоос бүрэн тасарсан. Энэ гэмтлийг би өнгөрсөн жилийн Унгарт болсон чансааны тэмцээний өмнө авсан юм. Өвдгөндөө тав дахь удаагаа хагалгаа хийлгэх гэж байна. Хоёр мөрөндөө 3, хүзүүндээ 1, хоолойны мах авхуулах хагалгаа хийлгэж байлаа. Би 2026 оны эхээр барилдаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Бөхгүй амьдрал уйтгартай. Ингэж зовж барилдах утга байна уу гэж эргэлзэх үе төрдөг ч би өөртөө ажиллаад бай, гэрэлтэй ирээдүй урд байна гэж итгүүлдэг” гэж ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.