UBLife Logo
Спорт

Аймгийн арслан М.Баасанжав төрөлх сумынхаа хүүхдүүдийг баярлуулав

Аймгийн арслан М.Баасанжав төрөлх сумынхаа хүүхдүүдийг баярлуулав

Дархад нутгаас Үндэсний бөхийн дэвжээнээ тодорч, зэгсэн сайн барилдаанаараа хэдийн олны анхаарлын төвд багтсан хүчтэн бол Мөнхбаярын Баасанжав юм.

Өнгөрсөн жил ид шуугиулах 24 насандаа Булганы наадамд сумын заан цолтойгоор зодоглоод цолны даваа бүхэнд тунаж барилдан, аймгийн арслан болсон. Мянган бөхийн наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн аргагүй эрэмбэ юм болохоор зориг нь багтаж ядан аархсан нь энэ.

Мөн энэ намар Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд аварга О.Хангай, харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ нарын хүчтэнүүдийг хаяж, шуугиулсан билээ, тэр.

Арслан М.Баасанжав олон сар, өдөр бодож санаснаа биелүүлж, төрөлх сумынхаа хүүхдүүдийг баярлуулжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хотод сайн барилдахаар мөнгө өгдөг. Ах нь тэр мөнгөөрөө хотоос бэлэг авчирч, сайн сурч байгаа шүү гээд дүү нартаа гардуулж байгаа нь энэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.