UBLife Logo
Спорт

Жүдоч Б.Баасанхүү Их сургуулиа амжилттай төгсчээ

Жүдоч Б.Баасанхүү Их сургуулиа амжилттай төгсчээ

Жүдоч Бавуудоржийн Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Ганцхан жилийн хугацаанд энэ бүх амжилтуудад хүрсэн гэхээр гайхамшигтай явдал.

Тэрбээр “Парис-2024” олимпын наадмаас хойш ер тэмцээнд оролцоогүй бөгөөд өдийг хүртэл нам гүм байсан. Тэгвэл гавьяат тамирчин маань энэ хавар үрийн зулай үнэрлэснээс гадна өнөөдөр Их сургуулиа амжилттай төгсчээ.

Б.Баасанхүү “Идэр” их сургуульд монгол хэлний багш мэргэжлээр суралцан, амжилттай дүүргэсэн нь энэ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.