UBLife Logo
Спорт

Ламин Ямал “Барселона” дахь гэрээгээ ахин зургаан жилээр сунгалаа

Ламин Ямал “Барселона” дахь гэрээгээ ахин зургаан жилээр сунгалаа

“Барселона” клуб дотоодын гурван тэмцээнээс цом өргөсөн бахдам улирлын төгсгөлд ирээдүйн гол хүч Ламин Ямалийн гэрээг ахин зургаан жилээр сунгав.

Өдгөө 17 настай Ямалийн хуучин гэрээ ирэх улирлын төгсгөлд дуусах байсан ч, ийнхүү амжилттай шинэчилснээр тэр 2031 он хүртэл “Барса”-д хүчин зүтгэхээр боллоо.

Тэрбээр 2023 онд 15 настай байхдаа “Барса”-гийн төлөөх анхны тоглолтодоо оролцсон. Улмаар өдийг хүртэлх хугацаанд эрчимтэй өсөж сайжирч, энэ улиралд л гэхэд 55 тоглолтод 18 гоол оруулан, 25 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд байгаа юм.

Ямал “Барселона”-гийн өмнөөс 115 тоглолтод оролцож 25 гоол оруулсан төдийгүй Ла лиг, Копа дел Рэй, Испанийн Супер цомын тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан үнэмлэхүй амжилтын эзэн болсон.

Долдугаар сард 18 насанд хүрэх Ямал мөн “Барса”-гийн төлөө 100 тоглолтод оролцсон хамгийн залуу тоглогчоор тодорсон билээ.

Тэрбээр Испанийн шигшээ багийн өмсгөлтэй 19 тоглолтод оролцож, “Евро-2024”-д түрүүлсэн агаад тухайн тэмцээний үеэр өөрийн авьяас чадварыг хангалттай тунхагласан тоглогч юм.

Түүнийг алсдаа “Барса”-гийн домогт тоглогч болж, Лионел Мессигийн бүтээсэнтэй эн зэрэгцэхүйц, магад түүнээс давсан өндөр амжилтад хүрнэ гэж үнэлдэг.

Сонирхуулахад, “Барселона”-гийн удирдлагууд ойрмогхон дасгалжуулагч Ханси Флик болон бразил довтлогч Рафиньа нарын гэрээг мөн сунгасан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.