UBLife Logo
Дэлхий

ХАМАС, Израил 60 хоног гал зогсооно

ХАМАС, Израил 60 хоног гал зогсооно

Палестины ХАМАС хөдөлгөөн, Израил улс Газын зурваст 60 хоног гал зогсоохоор хэлэлцэж, тохирсон байна. Al Arabiya-д бичсэнээр АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч Стивен Уиткофф хоёр тал саналыг нь хүлээн зөвшөөрснийг мэдээлсэн байна. Гэхдээ албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласнаар гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Гал зогсоох явцыг АНУ, Египет, Катар хянаж, хариуцах болно. Гэрээний хүрээнд ХАМАС нь 10 барьцааны хүнийг суллаж, амиа алдсан 18 хүний цогцсыг Израилд хүлээлгэн өгөх болно. Мөн Израилын цэрэг саяхан эзэлсэн нутаг дэвсгэрээс гарч явна, хүмүүнлэгийн тусламжийг НҮБ дахин хариуцна гэх зэрэг заалтууд орсон байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.