UBLife Logo
Newsfeed

Ажлаас эрт тарах өдөр тохиож байна

Ub.life
Ub.life
Ажлаас эрт тарах өдөр тохиож байна

“National Leave the Office Early Day” нь жил бүрийн 6-р сарын 2-нд, зарим улсад 3-нд тэмдэглэдэг албан ёсны бус тэмдэглэлт өдөр бөгөөд ажилчдыг ажлаасаа эртхэн тарж, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэхийг уриалдаг өдөр юм.

Энэхүү өдрийг 2004 онд Ажил эрхлэлт, бүтээмжийн мэргэжилтэн Лаура Стак санаачилсан бөгөөд ажлын цагийг зөв зохистой ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн санаачилга юм. Түүний “Leave the Office Earlier” ном нь энэ санаачилгынх нь түлхэц болжээ.

Зорилго ба ач холбогдол

Америкчуудын дунд 40 цаг буюу түүнээс дээш цаг ажилладаг ажлын төлөө төрсөн мэт хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг гэнэ. Ийнхүү илүү цагаар ажиллах нь гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, өөртөө анхаарал тавих боломжоо хойш нь татаж улмаар стресстэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаварыг дагуулдаг.

Олон улсад дараах байдлаар тэмдэглэж байна:

Ажлаасаа эртхэн тарж, гарах.

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, хамтдаа зугаалах.

Дасгал хийх, ном унших зэрэг өөртөө анхаарал тавих, дуртай зүйлүүдээ хийж болох нь ээ.

Мөн нийгмийн сүлжээнд #LeaveTheOfficeEarlyDay гэх хаштаг ашиглан туршлагаа хуваалцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.