UBLife Logo
Newsfeed

Уолт Дисней компани ажилтнуудаа цомхотгож байна

Ub.life
Ub.life
Уолт Дисней компани ажилтнуудаа цомхотгож байна

“Уолт Дисней” компани зардлаа танах хүрээнд ажилтнуудаа цомхотгож байгааг “CBS News” мэдээллээ.

“Уолт Дисней” компани 2025 оны 6-р сард зардлаа бууруулах зорилгоор олон улсын хэмжээнд хэд хэдэн хэлтсийнхээ ажилтнуудыг цомхотгож байна. Энэ нь өнгөрсөн 10 сарын хугацаанд хийсэн хамгийн том цомхотгол болоод буй.

Энэхүү цомхотгол нь голчлон дараах хэлтсүүдэд хамааралтай:

  • Кино, телевизийн маркетинг

  • Телевизийн сурталчилгаа

  • Кастинг, хөгжүүлэлт

  • Корпорацийн санхүүгийн үйл ажиллагаа

Өмнөх цомхотголуудуудын тухайд

2024 оны 3-р сард “ABC News” Групп болон “Disney Entertainment Networks”-ийн 200 орчим ажилтныг халж байжээ. Мөн 2024 оны 7-р сард телевизийн хэлтсээс 140 ажилтныг халсан бол, 5-р сард “Pixar”-ийн 175 ажилтныг халсан байна.

Дисней нь “ESPN”, “ABC Entertainment”, “ABC News”, “Marve"l”, “Disney+”, “Hulu” зэрэг энтертайнмент, хэвлэл мэдээллийн компаниудыг тус тус эзэмшдэг.

Шалтгаан ба стратеги

Disney-н гүйцэтгэх захирал Боб Игер уламжлалт сувгийн үзэгчдийн бууралт “Netflix” зэрэг стриминг үйлчилгээний өрсөлдөөнтэй тулгарч, зардлаа бууруулах шаардлагатайгаа онцолсон байна. Тэрбээр өмнө нь 7,000 ажлын байр хасах төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэ нь $5.5 тэрбумын зардал хэмнэх зорилготой аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.