Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг дараах хуваарийн дагуу явж эхэллээ.

Мягмар гараг бүрийн 07:27 цагт Бээжингээс хөдөлж, Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирж, Пүрэв гараг бүрийн 07:18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд очих юм.
Бээжин хот хүртэлх аялах зай 1547 км байх ба хоёр улсын галт тэрэг ээлжлэн явдаг зохицуулалтын дагуу энэ жил урд хөршийн Төмөр зам зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг илүү онцолж анхаарч буйгаа илэрхийлжээ.

УБ-Бээжингийн чиглэлийн тарифын хувьд УБТЗ ХНН-ээс тогтоох бол, Бээжин-УБ чиглэлийн тарифыг Хятадын төмөр зам тогтоох аж.
Тасалбарын үнийг манай улсын тал купе, зөөлөн, люкс гэсэн гурван ангиллаар гаргасан байна.
Тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.