“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглоно.
Тус барилдаанд Тува улсаас:
Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан, Тува улсын заан Монгуш Айдын
Тува улсын заан Түлүш Сайнбилэг
Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ
Тува улсын харцага Хомушка Эрдэнэ Куулар Мөнгө-Эрдэнэ
Тува улсын аймгийн заан Шириж Түмэт, Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх,
БНСУ-аас:
Солонгосын Үндэсний Шрым бөхийн аварга Чой Жун Ман
Ким Мин Жэ,
Ча Мин Сү нарын бөхчүүд Монгол үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүллээ.
