UBLife Logo
Спорт

Монголын шигшээ Украины багийг хожиж, ДАШТ-ий шигшээ 12-д шалгарлаа

Монголын шигшээ Украины багийг хожиж, ДАШТ-ий шигшээ 12-д шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө явагдаж байна.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан энэ тэмцэний “D” хэсэгт Испани, Герман, Бразил, Украины багуудын хамтаар хуваарилагдсан.

Монголчууд тэмцээний хоёр дахь өдөр Бразилийн багийг 16:14 харьцаатай хожиж, Испанийн шигшээд 22:10-аар ялагдсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Парис-2024” олимпын аварга Германы багийг 18:14-өөр, Украины багийг нэмэлт цагт 18:16-гаар буулган авч хэсгийнхээ дэд байраар хасагдах шатнаа шалгарлаа.

Тэд маргааш Хятадын багтай тоглоно.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.

О.Хулан хэлэхдээ “Монгол бол сагсан бөмбөгийн эх орон гэдгийг бид нотолж харуулахыг хүссэн. Өнөөдөр хоёр хожно гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Маргааш бид шилдэг наймд үлдэхийн төлөө хичээх болно оо” гэв.

Монголын шигшээ 3х3-ийн ДАШТ-д 2019 онд анхлан оролцож байв. Тэд ДАШТ-д дөрөв дэхиэ хүч сорьж байгаа нь энэ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.