UBLife Logo
Спорт

Монголын шигшээ олимпын аварга Германы багийг хожиж, ДАШТ-ий хасагдах шатнаа шалгарлаа

Монголын шигшээ олимпын аварга Германы багийг хожиж, ДАШТ-ий хасагдах шатнаа шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө явагдаж байна.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан энэ тэмцэний “D” хэсэгт Испани, Герман, Бразил, Украины багуудын хамтаар хуваарилагдсан.

Монголчууд тэмцээний хоёр дахь өдөр Бразилийн багийг 16:14 харьцаатай хожиж, Испанийн шигшээд 22:10-аар ялагдсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Парис-2024” олимпын аварга Германы багийг 18:14 харьцаатай хожиж хасагдах шатнаа өрсөлдөх болзол хангалаа.

Монголын багийнхан хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо Украины эсрэг хийнэ.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.

Монголын шигшээ 3х3-ийн ДАШТ-д 2019 онд анхлан оролцож байв. Тэд ДАШТ-д дөрөв дэхиэ хүч сорьж байгаа нь энэ юм.

Сонирхуулахад, Монголын 3х3-ийн эмэгтэй шигшээ багийнхан “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль, мөн Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медалийг авчирч байсан.

Түүнчлэн монголчууд олимпын наадамд багийн спортоор анхлан оролцсон эмэгтэйчүүдийн 3х3 төрлөөр байж таарсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.