UBLife Logo
Спорт

Д.Дэлгэрням: Эрчүүдийгээ хожигдлоо гэж битгий зэмлээрэй

Д.Дэлгэрням: Эрчүүдийгээ хожигдлоо гэж битгий зэмлээрэй

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө явагдаж байна.

Монголын эрэгтэй шигшээ багийнхан ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн билээ. Үүнд Монголын багийн тоглогч Э.Дөлгөөний бэртэл ихээхэн нөлөөлсөн юм.

Монголын багийн тоглогч Д.Дэлгэрням хэлэхдээ “Найман жилийн өмнө бид анх удаа Челленжер тэмцээнд оролцсон. Үүнээс хойших өдөр бүрийн хичээл зүтгэл, хөлснийхөө үнэ цэнээр, маш олон тэмцээний ард амжилттай гарсан учраас өдгөө бид ДАШТ-ийг эх орондоо хүлээн авч, охидынхоо гайхалтай ялалтаар огшиж байна. Монголын 3х3-ийн өнөөгийн амжилт бол та бүхний маань дэмжлэг, баг хамт олны маань хичээл зүтгэл, мөн өнөөдөр гайхалтай хожил авсан охидын маань чанартай хөдөлмөрийн үр шим юм.

Би өнөөдөр 3х3-ийн охидынхоо ялалтад маш их баярлаж байна. Өмнө нь эрэгтэйчүүд хожил авч, хэсгээс шалгардаг байсан бол энэ удаа эрэгтэй баг ялж чадаагүй ч, эмэгтэйчүүд маань хэсгээс шалгарлаа. Аливаа зүйл заримдаа өгсөж, заримдаа урууддаг зүй тогтолтой. Ялагдал бол хамгийн том хичээл, туршлага юм. Тиймээс эрчүүдийгээ хожигдлоо гэж та бүхэн маань битгий зэмлээрэй. Бид энэ хожигдлоор өөрсдийгөө ташуурдаад дараагийн тэмцээнд улам илүү хичээх болно оо. Та бүхэндээ маш их баярлалаа” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.