Азийн хөлбөмбөгийн холбооноос эмэгтэй клубүүдийн чансааг шинэчлэн танилцуулав.
Уг чансааг Австрали улс тэргүүлж, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Вьетнамын клубүүд эхний тавд эрэмблэгдлээ.

Харин Монголын хөлбөмбөгийн эмэгтэй клубүүд Азийн чансааны 25-р байрт жагссан байна. Энэ чансаанд нийтдээ 47 орныг багтаасан ажээ.
Австралийн “Мельбурн Сити” багийнхан 5-р сард Азийн Аваргуудын лигийн тэмцээнд финалдсан нь ийнхүү улс орныхоо чансааг өндрөөр үнэлүүлэхэд багагүй нөлөөлсөн.
Гэхдээ энэ улирлын Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт “ Wuhan Jiangda” клубт түрүүлсэн билээ.

Харин Азийн хөлбөмбөгийн эрэгтэй клубүүдийн шинэчилсэн чансааг Саудын Араб тэргүүлж, Япон, Өмнөд Солонгос, АНЭУ, Катар улс эхний тавд эрэмблэгдлээ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй клубүүд энэ чансааны 34-р байрт жагсжээ.
