Жүжигчин Пак Бу-гом 2025 оны БНСУ-ын аялал, жуулчлалын хүндэт элчээр томилогдож, Өмнөд Солонгосыг дэлхийд төлөөлөх болсон байна.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас энэ сарын 29-нд SJ Kunsthalle-д албан ёсоор энэ талаар зарлалаа. Арга хэмжээний үеэр Пакийн тоглосон сурталчилгааны хоёр бичлэгийг олон нийтэд танилцуулжээ.
"On My Way” хэмээх эхний бичлэгт БНСУ-д аялахыг уриалсан сүлд дуутай.
Хоёр дахь клип уран зөгнөл маягаар Өмнөд Солонгосыг сурталчилжээ.
Пак Бу-гом “Солонгост ирэх онгоц болгонд On My Way дуу эгшиглэж байгаасай гэж хүсэж байна. "Амьдрал чамд жүрж өгөхөд" кинонд хамт тоглосон АйЮ олон улсын Инчон нисэх буудлын гаалийн элч төлөөлөгч хүн. БНСУ-д ирсэн жуулчид бид хоёрын дууг сонсоод манай оронд хийх аяллаа сайхан эхлээсэй” гэж ярьсан байна.
