UBLife Logo
Кино

Хэт аймшигтай тул хэзээ ч дахин үздэггүй 10 кино

Хэт аймшигтай тул хэзээ ч дахин үздэггүй 10 кино

Энд гарах кинонууд хэт аймшигтай, бараан, дотор арзайлгам тул хэн ч, хэзээ ч дахин үздэггүй гэнэ. Уншигч та үзээгүй байгаа бол сонирхоод үзэхэд яагаад болохгүй гэж?

The Mist, 2007.

Улс: АНУ

Найруулагч: Фрэнк Дарабонт

Чансаа: 7.6

Стивен Кингийн “Манан” зохиолоор хийсэн кино. Хар салхины дараа хотыг өтгөн манан бүрхэж, манангаас аймшигт адгууснууд гарч ирнэ. Гол дүрийн баатрууд дэлгүүрт амьд гарахаар оролдох юм. Төгсгөл нь хэт аймшигтай бөгөөд эх зохиолоосоо өөр гэж байгаа.

Antichrist, 2009.

Улс: Дани, Герман, Франц, Швед, Итали, Польш

Найруулагч: Ларс фон Триер

Чансаа: 6.6

Хүүхдээ алдсан гэр бүлийн хоёр сэтгэл санаагаа засахын тулд зуслан дээрээ ирнэ. Гэвч эргэн тойронд нь чөтгөр бүү мэд, юу ч болоод байгаа юм. Ер нь найруулагч Ларс фон Триерийн бүтээлийг дахин үзэх хүсэл төрдөггүй. Хэт харгис үзэгдлээс нь зүрх муутай хүмүүс битгий хэл жирийн үзэгчид ч айжээ.  

The Blair Witch Project, 1999.

Улс: АНУ

Найруулагч: Дэниэл Мирик, Эдуардо Санчес

Чансаа: 6.5

Энэ кинонд 1993 онд гурван оюутан Мэриленд мужийн ойд очиж, нутгийн шулмын тухай материал хийхээр явна. Эхнээсээ авхуулаад эцсээ хүртэл үзэгчдийг догдлуулдаг цөөхөн киноны нэг. Тодорхой бус төгсгөл нь түгшүүр төрүүлэх тул хэн ч дахин үзэх хүсэлгүй болдог.

Martyrs, 2008.

Улс: Франц, Канад

Найруулагч: Паскаль Ложье

Чансаа: 6.4

Люси охин сураггүй алга болно. Хэд хоногийн дараа зам дээр олох ч тэр юу ч санахгүй. Хэдэн жилийн дараа тэр нэгэн жирийн гэр бүлийг хүйс тэмтрэх болно. Торонто кино наадмаар үзүүлэхэд танхимд байсан хэдэн хүн ухаан алдан унаж байжээ.

Hostel, 2005.

Улс: АНУ, Чех

Найруулагч: Элай Рот

Чансаа: 6.2

Гурван баян жуулчин Европ тивээр секс-аялал хийнэ. Братислав хотын нэгэн буудалд тэд багахан мөнгөөр хүн тамлах үйлчилгээ авна. Бараг маньяак алуурчдын гарын авлага гэмээр энэ кино бүхнийг шокт оруулдаг.

Srpski film, 2010.

Улс: Серби

Найруулагч: Сржан Спасоевич

Чансаа: 5.1

Насанд хүрэгчдийн киноны жүжигчин Милош тэтгэвэртээ гарч, тайван амьдарч эхэлнэ. Гэвч нэгэн танил найруулагч нь түүнийг их мөнгөөр цуврал порно кинонд тоглохыг урина. Удалгүй Милош тэр кино нь хэт заваан, харгис болохыг ухаарна.

Midsommar, 2019.

Улс: АНУ, Швед

Найруулагч: Ари Астер

Чансаа: 6.4

Америкийн судлаач оюутнууд Шведийн хөдөө тосгонд ирж, зуны баяраа хэрхэн тэмдэглэхийг үзнэ. Гэтэл тэр баяр нь жирийн нэг баяр биш бололтой. Сюрреалист энэ кино зураг авалтын хувьд тун сайхан ч аймшиг бол аймшиг.

The Human Centipede, 2009.

Улс: Нидерланд

Найруулагч: Том Сикс

Чансаа: 4.0

Европоор зугаалч явсан эхнэр нөхөр хоёрын машины дугуй хагарчээ. Тусламж гуйхаар нэгэн эдлэнд очсон ч тэнд нь галзуу эмч байх ажээ. Энэ киног үзсэн хүн нэг хоног хоол иддэггүй гэж байгаа.

Hereditary, 2018.

Улс: АНУ

Найруулагч: Ари Астер

Чансаа: 6.4

Охинд нь хараал тусаж, үеэс үед дамжина. Бас л балиар киноны нэг.

Cannibal Holocaust, 1978.

Улс:

Найруулагч:

Чансаа:

Амазонкийн ойд хүний махаар хооллогч омгийг хайхаар явна. Энэ кино дэлхийн 50 оронд хориглогдсон. Маш харгис үзэгдэл олон төдийгүй ан амьтныг жинхэнээсээ алж хөнөөдөг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.