UBLife Logo
Кино

Dj Koo өдөр бүр Барби Сюг “эргэсээр” байна

Dj Koo өдөр бүр Барби Сюг “эргэсээр” байна

Монголчуудад Санзай нэрээр алдаршсан Тайвань улсын жүжигчин, дуучин Барби Сю өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд 48 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр Японд аялж явахдаа ханиад нь хүндэрч, нас барсан юм.

Түүний нөхөр, Өмнөд Солонгосын дуучин Dj Koo одоо ч гашуудсан хэвээр байгаа ажээ. Орон нутгийнн хэвлэлд бичсэнээр Цзиньбаошань цэцэрлэг дэх оршуулгын газарт Dj Koo өдөр бүр ирдэг гэнэ. Хүчтэй бороотой үед ч эхнэрийнхээ булшин дээр байгаа түүнийг харж болно.

Тэрээр заримдаа булшны дэргэд ном уншаад суудаг бол заримдаа хөшөөний зургийг хэдэн цагаар ч хамаагүй хараад суудаг байна. Бараг хоол идэхээ больсон тул 20 кг орчим турсан байна.

Булшны хөшөөн дээр англиар “Remember forever”, доод талд нь солонгосоор “영원히 기억할게 – 준준” гэж бичсэн байдаг. Тайванийн хэвлэлд бичсэнээр Dj Koo эхнэртэйгээ үргэлж хамт байх гэж оршуулгын газрын дэргэд байшин худалдан авсан гэнэ.

Барби Сю, Dj Koo хоёрын хайрын түүх тун романтик. Тэд 1998 онд жил гаруй үерхсэн ч ажлын шалтгаанаар салж байжээ. 20 жилийн дараа тэд дахин учирсан юм. Энэ хооронд Барби 2011 онд Хятадын бизнесмэн Ван Сяофэйтэй гэрлээд 2021 онд салсан байна. Салсан мэдээг сонссон Dj Koo Сютэй холбоо барьж, хайр дурлал нь дахин ассан гэдэг. 2022 онд тэд гэрлэсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.