UBLife Logo
Newsfeed

Дани улс “deepfake” буюу  хиймэл дүрснээс иргэдээ хамгаалах хуулийн төсөл санаачилсан анхны улс боллоо

Дани улс “deepfake” буюу  хиймэл дүрснээс иргэдээ хамгаалах хуулийн төсөл санаачилсан анхны улс боллоо

Дани улс хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудтай тэмцэх зорилгоор иргэдийнхээ төрөлх нүүр царай, дуу хоолой болон бүтээлчдийн өөрийн оюун санаа, хөдөлмөрөөр хийсэн бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалах хуулийн төслийг санаачилсан анхны улс боллоо.

Тус хуулийн төсөл нь хиймэл оюун ухаан ашиглаж бодит хүний дуу хоолой, царай, болон бүтээлийг дуурайлган бий болгож буй “deepfake” буюу хиймэл дүрслэлтэй контентуудын өсөлттэй тэмцэх зорилготой. Санал болгож буй хуулийн төсөлд хиймлээр үүсгэсэн медиа контентод зориулсан тусгай эрх зүйн ангиллыг шинээр нэвтрүүлэхээр мөн тусгажээ. Мөн хиймэл оюун ухаанаар үүсгэж, түгээж эсвэл түүнийг арилжаалж буй байгууллагууд эх бүтээлийн жинхэнэ эзэмшигчээс зөвшөөрөл авахыг шаардах зохицуулалттай аж.

Түүнчлэн уг хуулийн төсөлд зааснаар, хиймэл дүрсийг (deepfake) контент дээрээ заавал тэмдэглэх шаардлага тулгарч магадгүй байгаа бөгөөд ингэснээр үзэгч, хэрэглэгчид тухайн контент жинхэнэ эсвэл AI эсэхийг шууд мэдэх боломж бүрдэх юм.

Энэхүү хууль нь Дани улсыг дижитал эриний тэргүүн эгнээнд хөтлөн, хүний эрх болон бүтээлч байдлын тэнцвэрийг хадгалахад туслахыг төсөл санаачлагчид мэдэгджээ. Хиймэл оюун хурдацтай хөгжиж буй энэ үед хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахаас сэргийлж, зохиогчийн эрхийг хамгаалан, хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг хадгалахын тулд хуулийн зохицуулалт зайлшгүй байх ёстой учир тус хуулийн төсөл чухал ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид мөн үзэж байгаа юм.

Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал Дани улс хиймэл оюун болон зохиогчийн эрхийн асуудалтай нүүр тулаад буй бусад орнуудад сайн жишиг болох магадлалтай. 

Эх сурвалж: Thehappybroadcast.com

Бэлтгэсэн Г.Ариунзаяа

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.