UBLife Logo
Newsfeed

Мөрөн-Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд starlink-тэй VIP автобус явж эхэллээ

Мөрөн-Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд starlink-тэй VIP автобус явж эхэллээ

Хол замд явья гэхэд ядрах, бие чилээрхэх гэдэг нь заримдаа төвөгтэй санагдах нь бий. Тэгвэл “Нөхөрлөл зам” ХХК-иас Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.

Уг автобус 8-р сарын 10-ны өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа зорчих юм.

Хөвсгөлөөс пүрэв гараг болгонд 21:10 цагт, Улаанбаатараас ням гараг бүр 21:10 цагаас хөдөлнө гэв.

VIP автобусны суудлууд нь 45 градус налах түшлэгтэй төдийгүй хөл амраагчтай, зорчигч бүрт дулаан хөнжил, суудал болгонд гар утасны цэнэглэгч, 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй зэрэг давуу талуудтай ажээ. Мөн зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх юм.

Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлийн энгийн автобусны зардал том хүн 60800, хүүхэд 30500 төгрөгийн үнэтэй байдаг.

Тэгвэл VIP автобусны зардлыг том хүн 108000, хүүхэд 54000 төгрөгийн үнэтэй байхаар тогтоожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.